Авто спортын олимп гэгдэх “Дакар Ралли-2026” эр зоригийн уралдаан Саудын Араб улсад 14 өдрийн турш болж өндөрлөлөө. 48 дахь удаагийн “Дакар ралли 2026” уралдаанд МУГТ Э.Халиунболд, ОУХМ П.Мөрөн нар өрсөлдөж Монгол улсынхаа нэрийг цуурайтууллаа. ”Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин МУГТ Э.Халиунболд нийт 8000км замыг туулж мотоциклийн 120 тамирчдаас16-р байрт, Ралли 2 төрөлдөө 6-р байранд мөн “Шинэ шилдэг тамирчин”-ы 3-р байрын цомыг хүртэж, Монголын ард түмнээ баярлууллаа.

Нийт дүнгээр: МУГТ Э.Халиунболд
- 16 дугаар байр,
Rally 2:
- 6 дугаар байр
Rookie class:
- 3 дугаар байр гэсэн амжилтыг үзүүлэв.

Харин Олон улсын хэмжээний мастер П.Мөрөн ерөнхий дүнгээр 29, Ралли-2 ангилалдаа 19 дүгээр байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн байна.


