УСУГ: Ус тасалдах эрсдэлтэйг анхааруулж байна

Дулааны IV цахилгаан станцын зуухны халах гадаргууд гэмтэл гарч, өчигдрөөс /2026.01.20/ айл өрхийн цахилгааныг хязгаарлаж эхэлсэн. Тоноглолын гэмтлийг 24 цагийн дотор засварлана гэсэн ч өнөөдөр цахилгааны хязгаарлалт үргэлжилнэ гэдгийг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-аас мэдээлжээ.

Иймд УСУГ -аас зохих мэдээлэлд үндэслэн байнгын бэлэн байдалд ажиллаж байна.

Тодруулбал, “Эрчим хүчний салбарт хүндрэлтэй нөхцөл байдал үүсч, эх үүсвэрүүдэд технологийн хүндрэл, техникийн гэмтэл гарч болзошгүй тул хэрэглэгч та бүхнийг технолгийн аюулгүй байдлыг хангаж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.Учир нь хэрэглэгчийн ус хангамжийн тоног төхөөрөмж нь цахилгаан эс үүсвэр бүхий тул ус хангамж тасалдах эрсдэлтэйг анхааруулж байна.

Шаардлагатай тохиолдолд Хэрэглэгч та УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР-аас үзүүлдэг бүхий л төрлийн үйлчилгээтэй холбоотой дуудлага, санал хүсэлтийг 24/7 цагаар 18001313 дугаараар дуудлага өгөх боломжтой.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.