“Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг болж байна

“Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнл ТББ хамтран зохион байгуулж байна. Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, хуульч, эрдэмтэн, судлаачид оролцож буй. Уг хэлэлцүүлэг нь Хүний эрхийн Үндэсний Комиссын чиг үүрэг, мандатын талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, төр болон иргэний нийгмийн хамтын ажиллагааг сайжруулах ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолж байв.

Хэлэлцүүлгээр:

– Хүний эрхийн Үндэсний Комисст хуулиар хүлээлгэсэн эрх мэдэл, чиг үүргийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал

– Төрийн байгууллагуудын хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа болон ХЭҮК-тэй хамтран ажиллахад анхаарах асуудал

– Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо ба олон нийтийн мэдлэг, хандлагын асуудал зэрэг сэдвээр ярилцан, санал солилцох юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.