УИХ-ны гишүүн Ч.Номин өчигдөр (2026.01.21) хүн ам олноор суурьшсан Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлжээ. Тус эмнэлгийн хамт олон хавдрын онош баталгаажуулалт хийх, зарим төрлийн хавдрын мэс заслын тусламж үзүүлэх зэрэг олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулж өвчтөнд үүсдэг чирэгдэл, шилжилт хөдөлгөөнийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж байна.
Нэгдсэн эмнэлгийн зүгээс шинээр нээгдэж буй тасаг, танхимуудын тохижилтод дэмжлэг үзүүлэх, эмч, ажилтнуудыг гадаад улсад туршлага судлуулах, дүүргийн иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллах саналаа тойргийн гишүүнд уламжилж байв.
УИХ-ны гишүүн Ч.Номин хамт олны санал, санаачилгыг хүлээн авч, Япон Улсын Оита их сургуулийн эмнэлэгт 4 эмчийг мэргэжил дээшлүүлж туршлага судлахад шаардагдах зардлыг дэмжлэг болгон шийдвэрлэлээ.

Эх сурвалж: МАН-ын бүлэг
