Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун байна

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй, цаг агаар өнөөдөр тогтуун байна.

Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр -30-35 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр -24-29 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -6-11 градус, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -13-18 градус, бусад нутгаар -17-22 градус хүйтэн байна.   

Улаанбаатар орчмоор цэлмэг, зөөлөн салхитай. Агаарын температур өчигдөр өдрөөс 3 градусаар дулаарч -17-19 градус хүйтэн байхыг ЦУОШГ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.