НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан-ыг “Найрамдал” медалиар шагнасныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар гардууллаа.

Монгол Улсын хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах, хүүхдийн эндэгдлийг бууруулах, эхчүүдийн эрүүл мэндийг сайжруулах, боловсрол зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэх болон Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэх, нийгэм, эдийн засгийн сөрөг үр нөлөөг буруулахад оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан-ыг ийнхүү шагнажээ.

Эваристе Коуасси-Комлан нь НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр томилогдсон.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.