А.Ц.Доржиевийг “Алтан гадас одон”-гоор шагнажээ

Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Гадаад улс дахь өмчийн асуудал хариуцсан Монгол Улс дахь төлөөлөгч А.Ц.Доржиевийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-гоор шагнасныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гардуулан өглөө.

Тэрбээр улс хоорондын хилийг шалгах Монгол-Оросын хамтарсан комиссын Оросын хэсгийг даргалах хугацаанд хоёр улсын хилийн шугамын бүрэн бүтэн байдлын шалгалт, хэмжилт хийх ажлыг олон улсын эрх зүйн хэм хэмжээ, хоёр улсын хооронд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй гэрээ, хэлэлцээрийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд амжилттай зохион байгуулж, улсын хилийн халдашгүй тогтвортой байдлыг хангах, харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хөдөлмөр зүтгэлээ зориулсан билээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.