Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багт бага сургууль нээлтээ хийлээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багт 80 хүртэл хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бага сургууль нээлтээ хийлээ. УИХ-ын гишүүн Ч.Ундрам нээлтийн үеэр “Алслагдсан багт амьдарч буй хүүхдүүдийг тэгш, чанартай боловсролд хамруулах зорилготой “Нэг баг, нэг сургууль” санаачилгын хүрээнд энэхүү сургууль ашиглалтад орж байна. Гэрт ойр сургууль хамгийн сайн сургууль байдаг” хэмээв.

Бага сургуулийн нээлтэд НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон аймаг, сумын удирдлагууд оролцов.

НҮБ-ын Хүүхдийн сан, Сэлэнгэ аймгийн орон нутгийн дэмжлэг, Хаан банкны хөрөнгө оруулалтаар баригдсан тус сургууль нь хүйтний улиралд дулаан алдагдал багатай, агааржуулалт сайтайгаас гадна сэргээгдэх эрчим хүч ашигласан орчин үеийн инженерийн шийдлээр баригджээ. Мөн олон улсын стандартад нийцсэн сургалтын орчин, өндөр хурдны интернэт, цахим анги, стандартын гал тогоо зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.