Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 2027-2028 оны Фулбрайтын Оюутны хөтөлбөртөө өргөдлийн материал хүлээн авч эхэллээ. Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистрын зэрэг эзэмших боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм.
Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж, жил бүр 4000 орчим гадаад оюутнуудад тэтгэлэг олгодог. Монгол Улсаас жил бүр 20 хүртэлх тооны суралцагч хамруулж байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ: https://mn.usembassy.gov/mn/fulbright-student-program/
