“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлгийн эзэд 21 улсын шилдэг их сургуулиудад суралцаж байна

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 1052 тэтгэлгийн эзэд АНУ, Их Британи, Герман, Франц, Австри, Чех, Канад, Польш, Австрали, Орос, Хятад, Япон, Солонгос, Унгар, Литва, Турк, Энэтхэг, Вьетнам, Лаос, Куба, Казакстан зэрэг 21 улсын шилдэг их сургуулиудад элсэж, эрдэм номдоо шамдан суралцаж байна.

Энэхүү хөтөлбөр бол сум, хороо бүрийн шилдэг хүүхдийг шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан гадаадын шилдэг их дээд сургуульд сурах болзлыг хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөөд ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой юм.

Илгээлтийн эзэд суралцаж буй улс орныхоо хэл соёл, давуу тал, тэргүүн туршлагаас суралцан ирж орон нутагтаа түгээн дэлгэрүүлж, нутагшуулан, цаашид ч орон нутгаа суралцсан улстайгаа холбох дипломат харилцааны нэгэн гүүр болох учиртай.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.