Нөөцийн махыг нийслэлийн 375 цэгт борлуулж байна

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгт борлуулж байна.

Энэ жил нийт 5 мянган тонн мах нөөцөлж бэлтгэсний 40 хувь нь үхэр, 60 хувь нь хониных бөгөөд хонины махыг 13 мянга, үхрийнхийг 15 мянган төгрөгөөр борлуулж байна. Нөөцийн махны чанар, аюулгүй байдлыг тогтмол хянаж, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт хийж байгаа ажээ. 

Өмнөх жилүүдэд нөөцийн махны худалдааг гуравдугаар сараас эхлүүлдэг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнэ нэмэгдсэн тул ийнхүү эрт эхлүүлжээ. Нөөцийн махыг бэлтгэх стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүд 11–12 дугаар сард махаа бэлтгэн, хадгалах хугацаа, чанарын шаардлагыг хангасан мах худалдаж байна гэж НЗДТГ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.