Монгол улс дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яаманд Прагийн амьтны хүрээлэн болон Монголын Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Санамж бичигт гарын үсэг зурсан нь Прагийн амьтны хүрээлэнгийн хувьд тахийг Монголын зүүн хэсэгт дахин нутагшуулах урт хугацааны, амжилттай хүчин чармайлтын бас нэгэн чухал үе шат болж байна. Бид дипломат төлөөлөгчийн газрын хувьд энэхүү төслийг дэмжин ажиллаж байгаадаа баяртай байна” гэж Чехийн Элчин сайд Ян Вытопил тодотгов.
“Зэрлэг адууг эргэн нутагшуулах нь” төслийн гол бүрэлдэхүүн хэсэг нь Нөмрөгийн дархан цаазат газар дахь Сүмийн хоолой дахь судалгаанд төвлөрч, ШУА-тай хамтын ажиллагаагаа шинээр бэхжүүлж буй явдал юм. “Хамтарсан судалгаа нь тухайн нутгийн амьтны аймаг, байгаль орчны шинж чанар, түүнийг хамгаалах арга замын талаар нэн чухал ойлголтыг өгөхийн зэрэгцээ Чех, Монголын мэргэжилтнүүдийн хооронд үнэ цэнэтэй туршлага солилцох, байгаль хамгаалах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах болно” гэж Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга хэлэв.
Прагийн амьтны хүрээлэн тахийг эргэн нутагшуулах ажлыг 2011 онд эхлүүлсэн. Одоогийн байдлаар тус улсад буй сүргийн тоо толгой ойролцоогоор 800-д хүрээд байна.

Эх сурвалж: Чехийн ЭСЯ
