ОНОЛБААТАРЫН ХУЛАН ХЯТАДЫН САГСАН БӨМБӨГИЙН ЛИГТ ТОГЛОХООР БОЛЖЭЭ.

Монгол улсын шигшээ баг болон Улаанбаатар Амазонс багийн тоглогч Онолбаатарын Хулан БНХАУ-ын WCBA-ийн “WUHAN CRANES” багт тоглохоор болж гэрээгээ байгууллаа.

Түүний хувьд өнгөрөгч 6 сард БНХАУ-ын Ухань хотноо болсон FIBA 3×3 Wuhan Women Series-т оролцон тоглож тус клубын багийг хожсоноор уг багийн анхааралд өртсөн юм. Улмаар түүнийг багтаа элсүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж бэлтгэлийн бааздаа 9 сард урьж хамтарсан бэлтгэл, тоглолт хийж шалгасан юм.

Ийнхүү О. Хулан маань тус багт сонгогдож Монгол улсын эмэгтэй тамирчдын анхны гадаад улсад тоглож буй мэргэжлийн тоглогч болж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.