УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Архангай аймгийн Чулуут сумын иргэдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Архангай аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж, Засаг дарга Б.Цэрэннадмид болон аймгийн төлөөлөгчдийн хамтаар Чулуут сумын иргэдтэй уулзан, санал бодлыг нь сонслоо.

Уулзалтад төрийн албан хаагчдын зүгээс одоог хүртэл 1 сарын цалингаа аваагүй, цалингийн талаарх мэдээллийг нийгэмд буруугаар мэдээлэн, юмны үнэ өсгөж байгаад шүүмжлэлтэй хандаж байна.

Орон нутагт Худалдан авах ажиллагааны тухай хууль хүндрэл учруулж, цахим дэлгүүр нэртэй өрсөлдөөнгүй, өндөр үнэтэй барааны худалдааг өөрчлөх, орон нутгийн иргэд, ААН оролцох эрхийг нээхийг хүсэж байна.

Мөн ахмадуудын зүгээс орон нутагт түүхий эдийн нийлүүлэлтийг сайжруулахад хамгийн гол нь стандартаа барьдаг болох, шаардлагад нийцсэн анхан шатны боловсруулалт хийхэд орон нутгийн удирдлагууд анхаарахыг хүссэнийг, ЭМД-ийн санхүүжилт хүртээмжгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөрсдөөсөө гаргаж, иргэдийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаа зэрэг санал ирүүлснийг Г.Тэмүүлэн гишүүн онцолж байв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.