Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2%-ийн татварын асуудлыг судлах ажлын хэсэг байгуулжээ

УИХ-ын даргын захирамжаар нийгэмд тулгамдаж буй асуудлуудын нэг болох үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварын асуудлыг судалж, холбогдох хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагджээ.

Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ ахлан, Э.Болормаа, Х.Жангабыл, Г.Лувсанжамц, С.Лүндэг зэрэг УИХ-ын гишүүд бүрэлдэхүүнд нь орж ажиллана.

Тус ажлын хэсэг холбогдох судалгаа, дүн шинжилгээг хийхээс гадна иргэд, мэргэжлийн байгууллагуудаас санал хүсэлтийг авч төсөлд тусган, хууль эрх зүйн оновчтой шийдэл боловсруулах чиглэлээр шат дараатай ажиллахаар төлөвлөснийг МАН-ын бүлгээс мэдээлэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.