Зэрлэг амьтныг идэш тэжээлийн хомсдлоос сэргийлэх зорилгоор 2,5 тн өвс байршуулжээ

Амьтны тухай хуульд заасны дагуу зэрлэг амьтны амьдрах орчинг сайжруулах, хамгаалах, тоо толгойг хамгаалах идэш тэжээлийн хомсдлоос сэргийлэх зорилгоор Богдхан уулын дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээ авах цэгийг хөхтөн амьтны тархац судалгааг үндэслэн тогтоосон талаар Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.

Энэхүү судалгаагаар 14 цэгийг тогтоож 2025 оны 11 дүгээр сарын сүүлээс эхлэн 7 хоногийн давтамжтай тухайн цэгүүдэд биотехникийн арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

Энэ оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Нүхтийн аманд 50 боодол өвс, Хүрхрээгийн аманд 2 хэсэг газар 40 боодол өвс , өнөөдөр /2026.01.29/ Манзуширын аманд 30 боодол өвс нийт 120 боодол буюу 2,5 тн өвс байршуулж биотехникийн арга хэмжээ авчээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.