Өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч байна

Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн зохион байгуулалтын талаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Маргааш буюу 2024 оны аравдугаар сарын 11-нд Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт болно. Өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч эхэлсэн. 

2230 хэсгийн хороо ажиллаж байна. Санал хураах байранд 2600 төрийн албан хаагч, сонгууль зохион байгуулах ажилд 25600 төрийн албан хаагч ажиллаж байна. Мэдээлэл технологийн багт нийт 2680 хүн ажиллалаа. Улсын бүртгэлийн ажилтан 2337 ажиллахаар бэлэн болсон. Сонгуулийн аюулгүй байдлыг хангахаар цагдаа, онцгой байдлын алба хаагчид бэлэн байдлаа хангаж байна. 

Энэ удаагийн сонгуульд нийт 8031 мандатын төлөө 17278 нэр дэвшигч өрсөлдөнө. Үүнээс бие даагч 268 хүн байна. Сонгуульд нийт 10 нам, 1 эвсэл оролцох юм.

Санал хураалтын явцад 17800 ажиглагч ажиллана. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 18033 иргэн саналаа өгөхөөр хүсэлт ирүүлсэн. Өнөөдөр 7500 чиглэлд явж, санал хураалт авч байна. Энэ удаагийн сонгуульд УБЕГ, СЕХ-ноос гаргасан нэрсийн жагсаалтад 2.2 сая сонгогч санал өгөх бүртгэлтэй байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулахад бэлэн боллоо” хэмээн мэдээллээ. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.