ЦЕГ: Хүүхдийн эрхийг зөрчсөн 55 иргэнд 16,500,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдууллаа

Цагдаагийн байгууллагаас 2026 оны 01 дүгээр сард 45,800 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, өнгөрсөн долоо хоногт (2026.02.02-оос 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрүүдэд) 582 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ.
 

Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 225, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 20, Өмчлөх эрхийн эсрэг 221, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 11, Хүрээлэн байгаа орчны эсрэг 10, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 79, бусад 11 хэрэг байна. 


Зөрчлийн шинжтэй 164,532 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 164,781 зөрчлийг шийдвэрлэжээ.


Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 163,565 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 1216 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. 

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2930, Танхайрах 34, Хүний биед халдах 231, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 368, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 159,316, бусад 1902 зөрчил байна.


Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 55 иргэнд 16,500,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 289 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.


Энэ мэдээг хуваалцах :

One thought on “ЦЕГ: Хүүхдийн эрхийг зөрчсөн 55 иргэнд 16,500,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдууллаа

Hollis Vannostrand-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.