Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын эрэгтэйчүүдийн ангилалд “Төв Миг Вулвс” аварга баг түрүүллээ.

Өнгөрсөн жилээс дээд лигт өрсөлдөх болсон тус клуб цувралын 4 тоглолтод “Хилчин Алтайн барс” багийг буулган авсан юм. Харин Волейболын Үндэсний Дээд Лигийн 2025-26 улирлын хүрэл медалийн эздээр Дархан Могулс баг тодорчээ.

Эмэгтэй багуудын тоглолт дууссаны дараа лигийн медальт байранд шалгарсан багуудын шагнал гардуулах арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Эмэгтэйчүүдийн шигшээ цувралд Минтонетт Говь баг 3-1 ийн харицаатай Хобби Эйс багийг тэргүүлж байна. Лигийн хүрэл медалийн төлөө Хилчин клуб Хөвсгөл Эрчим клубтэй шийдвэрлэх 5 дахь тоглолтыг хийхээр болжээ


