Хурдан морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2026.03.24/ боллоо. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2026 оны төсвийг эцэслэн батлах талаар болон Салбар хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай хэлэлцэж шийдвэрлэв.

Мөн Монгол Улсын стандартын дагуу Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдааны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ.

Тодруулбал, Үндэсний хурдан морины уралдааны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3.4 Шүдлэн 132 см гэснийг 133 см, 5.3.5 Даага 127 см гэснийг 128 см гэж тус тус өөрчлөх саналыг салбар хорооноос оруулж, хуралдаанд оролцогчдын 76.5 хувь нь дэмжлээ.

Түүнчлэн Жороо морины уралдааны дүрмийн талаар болон Баяр наадмын тасалбар борлуулах түр журмын төслийн ажлын хэсгээс танилцуулсан юм.

Энэ мэдээг хуваалцах :

One thought on “Хурдан морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.