Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом” -ын зургаадугаар тойргийн сүүлийн хагас барилдаанд АПУ, СКАЙТЕЛ ХХК-ийн “АПУ, Скайтел” баг НУТГИЙН БУЯН группийн “Хубилай хаан” багтай учраа таарилдсанаас “АПУ, Скайтел” баг 18:7-гоор 4 дэх ялалтаа авлаа.
“АПУ, СКАЙТЕЛ” багт улсын арслан Б.Орхонбаяр /5/, улсын харцага Б.Цэдэнсодном /3/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Т.Төгсдөлгөөн /0/, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /2/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн хурц арслан Б.Очирхүү /1/, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар /3/, аймгийн арслан Э.Баасанжав /4/, нийт 18 даваа авсан бол ХУБИЛАЙ ХААН багт улсын начин Б.Даваа-Очир /0/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Х.Оргилболд /1/, улсын начин Б.Лхагвадорж /0/, улсын начин Б.Түвшинтөгс /2/, аймгийн арслан М.Эрхэмбаяр /2/ аймгийн арслан М.Гантулга /2/ нийт 7 даваа авсан юм.
АПУ, Скайтел багийн дасгалжуулагчаар МУГД, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Хубилай хаан багийн дасгалжуулагчаар улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар, улсын начин Т.Довчинсэмбээ нар ажиллав.
ОД ГРУПП-ийн “Од групп” баг ХЭРЭЙП ХХК-ИЙН “Хүлэгү” багтай учраа таарилдсанаас “Од групп” баг 25:0 -оор илт давуу буюу хамгийн олон даваагаар 4 дэх ялалтаа авлаа.

ОД ГРУПП багт улсын заан Д.Хүдэрбулга /5/, улсын харцага Г.Ганхуяг /5/, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл /5/, аймгийн арслан Х.Наранбаяр /5/, аймгийн арслан Д.Батбаяр /5/, нийт 25 даваа авсан бол ХҮЛЭГҮ багт улсын заан Б.Серик /0/, аймгийн арслан Е.Көптилек /0/, аймгийн арслан Н.Намнансүрэн /0/, цэргийн арслан Б.Өлзийсайхан /0/ бүрэлдэхүүн дутуу тус баг даваа авч чадсангүй.
Од групп багийн дасгалжуулагчаар улсын заан Ц.Мягмарсүрэн, Хүлэгү багийн дасгалжуулагчаар улсын заан Б.Серик нар ажиллав.
Маргааш буюу гуравдугаар сарын 29-ний ням гарагт 14.30 цагаас долоодугаар тойргийн эхний хэсэгт:
Хатант интернэшнл баг -Эв Монгол багтай
Хубилай хаан банк – Msc, Enerji багтай тус тус барилдана.
