Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдлаа

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 2026 онд 300.0 тэрбум төгрөгөөр батлах Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн байна.

Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлийн 2025 оны тайланг сонсож, 2026 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.