Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан мэдээллээр Монгол Улсын нийт нутгийн хэмжээнд хаваржилт цаашид улам хүндрэх, малчин өрх айлууд зудын гамшигт нэрвэгдэх хүндхэн нөхцөл байдалд байна.
Монголын улаан загалмай нийгэмлэг үүссэн зуд, гамшгийн нөхцөл байдлыг даван туулах, хариу арга хэмжээ авахад бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байгаа бөгөөд “Малчдаа дэмжих хандивын аян” өрнүүлж, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хандив өгч, дэмжлэг үзүүлэхийг уриалж байгаагаа мэдэгдлээ.
Энэхүү аянд Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд нэгдэж, хаваржилтын нөхцөл хүндхэн байгаа аймаг, сумын малчдад бэлэн мөнгөн, хүнсний багцын тусламжийг Монголын улаан загалмай нийгэмлэгт хүлээлгэн өгсөн байна.
Энэ үеэр Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд тэргүүн хамба лам Д.Жавзандорж “Байгалийн гамшигт өртөөд байгаа малчдыг дэмжин, тусламж үзүүлье” хэмээн уриалжээ.

