Хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар Дэлхийн 6 дугаар чуулган Морокко Улсын Маракеш хотноо энэ оны 2 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд болно. Чуулганы үеэр хүүхдийн хөдөлмөрийг устгах асуудлыг дэлхий нийтийн анхааралд оруулж, хүчин чармайлтыг нэмэгдүүлэх зорилгоор Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас Хүүхдийн хөдөлмөрт Үгүй гэж хэлье улаан карт өргөх сошиал медиа аяныг зохион байгуулж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам энэхүү медиа аянд нэгдэж хүүхдийн хөдөлмөрт ҮГҮЙ гэж хэлэхийг уриалж байна.
