БНСУ-тай иргэд хоорондын зорчих нөхцөлийг сайжруулах чиглэлээр нягт хамтран ажиллана

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллах үеэр тус улсын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Паг Юн Жү-тэй 2 дугаар сарын 23-ны өдөр Монгол, Солонгосын Гадаад харилцааны яам хоорондын Стратегийн уулзалт хийжээ.

Стратегийн уулзалтын үеэр талууд хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, улс төрийн яриа хэлэлцээний идэвхийг хадгалах нь чухал болохыг тэмдэглэж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг нотлов.

Талууд мөн хоёр улсын хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын зорчих нөхцөлийг сайжруулах чиглэлээр үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар тогтоод, дараагийн стратегийн уулзалтыг энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиров гэж ГХЯ-наас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.