Монгол Улсад гэр бүлийн маргаантай холбоотой шүүхийн хэрэг сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөх хандлагатай байна.
Судалгааны дүнгээс харахад:
2021 онд — 4,690 хэрэг
2022 онд — 6,263 хэрэг
2024 онд — 6,520 хэрэг
2025 онд — 6,958 хэрэг тус тус шүүхээр шийдвэрлэгджээ. Энэ нь зөвхөн шүүхэд хандсан, албан ёсоор шийдвэрлэгдсэн тоо бөгөөд шүүхийн шатанд хүрээгүй, албан ёсоор бүртгэгдээгүй салалт, маргаанууд уг статистикт багтаагүй байна.Өсөлтийн энэ хандлага нь нийгмийн суурь нэгж болсон гэр бүлийн тогтвортой байдалд ноцтой дохио өгч буйг судлаачид онцолдог. Түүнчлэн энэ жил “Гэр бүл, хүүхдийн хэргийн” дагнасан шүүх байгуулахаар төлөвлөж байгаа нь уг асуудлын цар хүрээ нэмэгдсэнийг илтгэж байна.
Гэр бүл төлөвлөлт, харилцааны боловсрол, сэтгэлзүйн боловсролын асуудлыг төр бодлогын түвшинд авч үзэхгүй бол нийгмийн суурь бүтэц доройтох эрсдэлтэй талаар олон нийт саналнэгтэй байгаа юм. Ялангуяа Ерөнхий боловсролын сургуулийн түвшинд:
– Харилцааны соёл
– Гэр бүлийн үнэ цэнэ
– Хариуцлагатай эцэг, эх байх ойлголт
– Зөрчил зохицуулах арга барил зэрэг агуулгыг системтэй хөтөлбөр болгон суулгах шаардлага байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Гэр бүл бол зөвхөн хувь хүний асуудал бус, нийгмийн тогтвортой байдлын үндэс билээ.
