Гуравдугаар сард нийт есөн барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбооноос гуравдугаар сард зохион байгуулах ээлжит барилдааныхаа хуваарийг танилцууллаа.

Тодруулбал,

Гуравдугаар сарын 01 Ням – 13:00

“Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 07 Бямба, 13:00

“Хангайн Ган-Эрдэнэ” ХХК-аас зохион байгуулж буй Завхан аймгийн Түдэвтэй сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин Уснихын Балжиннямын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 13 Баасан, 11:00

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,

Гуравдугаар сарын 14 Бямба, 13:00

Монгол цэргийн өдөрт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 128 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 15 Ням, 13:00

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 80 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын гарди Пунцагийн Сүхбатын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 21 Бямба, 13:00

Наурызын баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

Гуравдугаар сарын 22 Ням, 11:00

Мобиком корпорацийн 30 жилийн ойн нэрэмжит барилдаан,

Гуравдугаар сарын 28 Бямба, 14:30

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /зургаадугаар тойргийн сүүлийн хагас/,

Гуравдугаар сарын 29 Ням, 14:30

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /долоодугаар тойргийн эхний хагас/,

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.