О.ЕСҮГЭН ДЭЛХИЙН ЦОМЫН ФИНАЛД, Э.ДАВААХҮҮ БУНДЕСЛИГТ ЦЭЦ СОРИНО

Монголын буудлага спортын Үндэсний шигшээ багийн хоёр тамирчин урилгаар Дэлхийн цом, нөгөөх нь Бундеслигт цэц сорих гэж байна. Тухайлбал, Энэтхэг улсын Шинэ Дели хотод аравдугаар сарын 13-18-нд болж буй Дэлхийн цомын финалын тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуягийн удирдлага дор О.Есүгэн 50 метрийн гурван байрлалаас будах дасгалд өрсөлдөхөөр болсон юм. Дэлхийн цомын финалын тэмцээнд монголоос өмнө нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, гавьяат тамирчин Ц.Мөнхзул, ОУХМ З.Батхуяг, О.Янжинлхам нар өрсөлдөж байсан бөгөөд О.Гүндэгмаа нэг алт, гурван хүрэл медаль хүртэж байв

Харин буудлага спортын ОУХМ Э.Даваахүү ХБНГУ-ын Мюнхен хотод болох Бундеслигт хийн гар бууны 10, 25 метрийн зайд цэц сорих юм. Тэрээр Бундеслигт өрсөлдөх Монголын анхны буудагч болж байгаа гэдгээрээ онцлогтой.

Монголын буудлага спортын Үндэсний шигшээ багийн хоёр тамирчид болох О.Есүгэн, Э.Даваахүү нар хоёул “Токио-2020”, “Парис-2024” олимпын наадамд онч мэргэнээ сорьсон буудагчид билээ.

.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.