МУГТ Э.Цэндбаатар өнөөдөр мэргэжлийн ринг дэх ээлжит тулаанаа хийж ялалт байгуулсан байна. Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Доминикан улсын боксчин Фрэнси Фортунато байсан юм. АНУ-ын Флорида мужийн Плант хотын Уайтсандс ордонд 10 үе үргэлжилсэн тус тулаанд МУГТ Э.Цэндбаатар ялснаар WBA холбооны тивийн аваргын бүсийн эзэн болсон байна. Мөн тэрээр мэргэжлийн рингэнд 11 дараалсан ялалтаа байгуулан жингийнхээ эхний 10-т бичигдэж эхэлсэн байна.
Сонирхуулахад Э.Цэндбаатар нь 1996 оны 10 сарын 16-ны өдөр төрсөн бөгөөд 28 нас xүрч байгаа юм.