Г.Оюунгэрэл богтаг малгай, хатны хувцастай марафонд гүйж Гиннесийн амжилт тогтоожээ

Канад улсын Тронто хотод энэ сарын 20-нд болсон “TCS Toronto Waterfront” марафонд Гэрэлмэндийн Оюунгэрэл монгол үндэснийхээ өв соёлыг сурталчлан таниулах зорилгоор богтаг малгай, хатны хувцастай марафонд гүйж Гиннесийн амжилт тогтоожээ.

Тэрээр XIII зууны монгол хатны богтаг малгайг монгол дээл, уужны хамт өмсөж бүтэн марафон буюу 42.195 км зайд амжилттай гүйж, Гиннесийн амжилтыг 3:40:28 секундээр тогтоолоо.

Г.Оюунгэрэл АНУ-ын Калифорни мужид амьдардаг. Сүүлийн 10 жил гүйлтийн спортоор хичээллэж байгаа бөгөөд Нью-Йорк, Чикаго, Токио, Берлин, Лондон гээд дэлхийн хамгийн том 6 марафонд амжилттай гүйсэн “Абботын 6 од”-той гүйгч юм.  

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.