Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны буюу залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албанийн нийслэл Тирана хотноо өнөөдөр эхэллээ.
30 гаруй орны 650 тамирчин энэхүү тэмцээнд оролцох бөгөөд манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй найман тамирчин өрсөлдөнө. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д С.Жигүүр, 70 кг-д Э.Төгсжаргал, 74 кг-д Б.Батбаяр, 125 кг-д Э.Батмагнай, эмэгтэйчүүдийн 50 кг-д М.Мөнхгэрэл, 53 кг-д Ч.Отгонтуяа, 55 кг-д Б.Отгонтуяа, 59 кг-д Б.Хулан, 62 кг-д Б.Хонгорзул, 65 кг-д Б.Ганцэцэг, 68 кг-д Т.Энхжин, 72 кг-д Д.Цогзолмаа нар барилдах аж. Тамирчдыг гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Ц.Баярсайхан нар дасгалжуулна.