Катар улсын нийслэл Доха хотноо Хятад пүүл бильярд (Heyball)-ын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-22-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд манай улсаас Э.Тэмүүжин, Б.Нарантуяа, Б.Баттуяа, Э.Ариунцэцэг нар өрсөлдсөнөөс Э.Тэмүүжин алтан медаль хүртэж, Монгол улсаас бильярдын спортын анхны ази тивийн аварга төрлөө.
Э.Тэмүүжин өмнө нь Америк пүүл бильярдын өсвөр үеийнхний 2016, 2017 оны ДАШТ-ээс хошой мөнгөн медаль хүртсэн бөгөөд 2024 оны снукер бильярдын УАШТ-ээс алтан медаль хүртэж байжээ.
Мөн, Катарын Дохо хотод аравдугаар сарын 23-26-нд Катарын нээлттэй тэмцээн, аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 9-нд снукер бильярдын 15 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тус тус болох юм.