“ПАРИС-2024”: ӨНӨӨДӨР ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.СОДНОМПИЛЖЭЭ ПАРАЛИМПЫН ИЖ БҮРДЭЛ МЕДАЛЬТАЙ БОЛЛОО

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам 10 дахь өдрөө болж байна. Парисын паралимп өнөөдөр өндөрлөх билээ.

Өнөөдөр манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Дашийн Баттулгын удирдлага дор пауэрлифтингийн хэвтээ шахалтын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд “Токио-2020” паралимпын наадмын аварга, “Рио-2016” паралимпын хүрэл медальт, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ өрсөлдөж, цээжнээс 248 кг-ыг амжилттай шахсанаар паралимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр зуны паралимпын наадмын алт, мөнгө, хүрэл медальтай Монголын анхны тамирчин боллоо.

”Парис-2024” паралимпын Монголын багийн сүүийн тамирчин Э.Содномпилжээ нь ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгө, Дэлхийн цомын зургаан алтан медальт, Азийн наадмын хоёр алт, нэг мөнгөн медальт тамирчин юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.