Цахимжуулалт, ногоон хөгжил, хүний нөөцийн шилжилт хийх чиглэлээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ

 “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх зорилгоор Ерөнхий сайд албан даалгавар гаргалаа.

Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах салбар болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгдүгээрт цахимжуулалт, хиймэл оюун ухаан, технологийн шилжилт, хоёрдугаарт ногоон шилжилт, гуравдугаарт хүний нөөцийн шилжилт хийх чиглэлээр стратеги, төлөвлөгөө боловсруулахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Энэ хүрээнд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулахыг төрийн бүх байгууллагуудад уриалах, стратеги, төлөвлөгөөг салбар, улсын хэмжээнд нэгтгэн Засгийн газрын хуралдаанд 2025 оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт танилцуулах, албан даалгаврыг биелүүлээгүй, хангалтгүй хэрэгжүүлсэн Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтанд хууль тогтоомжийн хүрээнд зохих хариуцлага тооцохыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд даалгав.

Албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярт даалгажээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.