Монголын волейболын дээд лигийн тоглолт ирэх сарын 1-нд эхэлнэ

Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг үндэсний дээд лигийн тэмцээн ирэх сарын 1-нд эхэлнэ.

Тус тэмцээнд эрэгтэй долоо, эмэгтэй есөн баг оролцохоор мэдүүлэг өгчээ. Лигийн нэгдүгээр тойргийн тоглолт ирэх сарын 23-ныг хүртэл “Степп Арена”, “UG Arena”-д болно. Харин хоёрдугаар тойргийн тоглолт арванхоёрдугаар сарын 18, гуравдугаар тойргийн тоглолтууд 2025 оны нэгдүгээр сарын 6 хүртэл дээрх хоёр ордноос гадна Спортын төвд ордонд гурван сарын хугацаанд үргэлжлэх хуваарьтай байна.

Эхний хоёр тойргоос хамгийн олон оноо авсан эмэгтэй зургаан баг гуравдугаар тойрогт өрсөлдөх эрхээ авах бөгөөд үлдсэн гурав нь хасагдах аж.

Харин гуравдугаар тойргийн тоглолт дууссаны дараа хамгийн их оноотой эрэгтэй, эмэгтэй дөрвөн баг хагас шигшээд шалгарах бөгөөд энэ шатны тоглолт 2025 оны нэгдүгээр сарын 11-нд эхэлнэ.


Түүнчлэн волейболын спортыг улс даяар сурталчлах, хөгжүүлэх зорилгоор орон нутагт зарим тоглолтыг явуулахаар болжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.