Энэ долоо хоногт болох онцлох үйл явдлууд

Есдүгээр сарын 9-15-ны өдрүүдэд болох үйл явдлын тойм:

9-р сарын 9-нд: Спортын Анагаах Ухаан, Эрдэм Шинжилгээний Төв, ОХУ-ын Спортын Анагаах Ухаан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх нийгэмлэг хамтран “Спортын анагаах ухааны хөгжлийн чиг хандлага” сургалт, семинарыг Төрийн өмчийн V байр, “Хүүхэд хөгжлийн төв”-д зохион байгуулна.

9-р сарын 10-нд: Төрийн албаны тусгай шалгалт болно.

9-р сарын 5-15-ны хооронд: Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл И-Монголиа системээр явагдана. Нэгдүгээр шатны бүртгэлээс хоцорсон болон түр оршин суугчид уг бүртгэлд хамрагдана.    

9-р сарын 9-13-ныг дуустал: Хүүхдийн урлан бүтээх төвийн сургалтын бүртгэл үргэлжилнэ.

9-р сарын 11-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

9-р сарын 11-нд: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль, тогтоомжийн онцлох зохицуулалт, сурталчилгаа болон 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар сэтгүүлчдэд зориулсан сургалт СЕХ-ны байранд болно.

9-р сарын 13-15-нд:  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах 36 дахь удаагийн Номын баяр төв талбайд болно.

9-р сарын 4-нөөс 10-р сарын 3-нд хүртэл: БНХАУ-ын Хүбэй мужийн музей, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулж буй “Цайны их зам” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.

9-р сарын 13-ныг хүртэл: “Манж судлал-2024” олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурлын хүрээнд Үндэсний номын санд дэлгэсэн “Манж ном бичиг” үзэсгэлэн үргэлжилнэ.

9-р сарын 13-ныг хүртэл: “Эх хэлний дархчууд” сэдэвт эрдэмтэн зохиолчдын гар бичмэл, хөрөг болон гэрэл зураг, ном бүтээлээс дээжлэсэн үзэсгэлэн Үндэсний номын сангийн шинэ салбарын үзэсгэлэнгийн танхимд олны хүртээл болно.   

9-р сарын 16-ныг хүртэл: Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.

9-р сарын 18-ныг хүртэл: “Сэтгэлийн хат–өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн “Лхам” галерейд үргэлжилнэ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.