Зүүн Азийн аварга шалгаруулах хагас марафон гүйлтийн тэмцээнд хөнгөн атлетикийн Үндэсний шигшээ баг, Хилчин спорт хороо, Хилийн цэргийн 0208-р тусгай салбарын тамирчин, ахлах ахлагч, ОУХМ Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ.
БНХАУ-н Чэндү хотноо 2024 оны 10-р сарын 27-ны өдөр зохион байгуулагдсан тус тэмцээнд 80 тамирчин хурд сорьжээ. Үүнд Монгол Улсаас эрэгтэй 3, эмэгтэй 3 тамирчин оролцлоо.