1. Molly Caudery – Их Британын тулгууртай харайлтын тамирчин тэрээр 2024 оны ДАШТэмцээний алтан медаль, 2024 оны Европын Аварга Шалгаруулах Тэмцээний хүрэл медальт тамирчин.
2. Yuliya Levchenko – 26 настай, Украйны өндрийн харайлтын тамирчин. Түүний өндөр 179 см, жин нь 60 кг аж. 2017 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.
3. Yana Egorian –ОХУ-ын туялзуур сэлэмний тамирчин. Энэ жил 30 настай.
4. Rebecca Borga – Итали улсын гүйлтийн тамирчин бөгөөд улсынхаа рекордыг эзэмшдэг. 26 настай.
5. Alica Schmidt – Германы хөнгөн атлетикийн тамирчин. 25 настай, 175 см өндөр, 55 кг жинтэй. Мөн тэрээр фитнесийн дасгалжуулагч хийдэг гэнэ.
6. Alysha Newman – Канадын тулгууртай харайлтын тамирчин бөгөөд “Парис 2024” Олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн. 30 настай, 175 см өндөр.
7. Lieke Klaver – 400 метрийн зайд мэргэшсэн Голландын гүйлтийн тамирчин. 2022 оны Европын Аварга Шалгаруулах Тэмцээн, 2023 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнээс алтан медаль хүртсэн. Тэрээр энэ жил 25 настай, 182 см өндөр.
8. Daria Bilodid – 17 настайдаа “Баку 2018” Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд алтан медаль хүртсэнээр дэлхийн хамгийн залуу аварга болсон Украйны жүдогийн тамирчин юм.
9. Ayomide Temilade Folorunso – Холбооны Бүгд Найрамдах Нигери улсаас гаралтай бөгөөд “Рио 2016” Олимпын наадмаас хойш Итали улсын багт харъяалагдсан гүйлтийн тамирчин юм.
10. Natalia Kaczmarek – Польш улсын 400 метрийн гүйлтийн тамирчин тэрээр Парисын Олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн. 2024 оны Европын Аварга Шалгаруулах Тэмцээнд түрүүлж, 2022 оны Европын Аварга Шалгаруулах Тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.
11. Dalia Kaddari – Итали улсын 200 метрийн гүйлтийн тамирчин бөгөөд энэ жил 23 настай.
12. Katie Boulter – Их Британийн хамгийн шилдэг теннисчин бөгөөд 28 настай.
13. Rossella Fiamingo – Италийн туялзуур сэлэмний тамирчин тэрээр “Рио 2016” Олимпын Наадмын мөнгөн медальтай. 1991 онд төрсөн.
14. Julija Efimova – ОХУ-ын усанд сэлэлтийн тамирчин бөгөөд 200 метрийн чөлөөт сэлэлтээр улсынхаа рекордыг эзэмшдэг. 1992 онд төрсөн.
15. Gabrielle Thomas – АНУ-ын гүйлтийн тамирчин тэрээр “Токио 2020” Олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн.
16. Anicka Delgado – Бүгд Найрамдах Эквадор улсын усанд сэлэлтийн тамирчин, 22 настай.
17. Ingrid Oliveira – Бразили улсын усанд үсрэлтийн тамирчин. 28 настай.
18. Sandi Morris – АНУ-ын тулгууртай харайлтын тамирчин тэрээр “Рио 2016” Олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байсан. 1992 онд төрсөн.
19. Heiley Van Lith – АНУ-ын сагсан бөмбөгийн тамирчин. 22 настай.
20. Martina Fidanza – 1999 онд төрсөн Итали улсын дугуйчин. Итали улсын эмэгтэй дугуйчид энэ Олимпын наадмаас багаараа хүрэл медаль хүртсэн.