WTT-буюу дэлхийн ширээний теннисний холбооны оноо цуглуулах цомын тэмцээн Косово улсын Пириштина хотод зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон 11 настай Э.Аялгуу Дэлхийн аварга боллоо.
Тухайлбал, U13 хүртэлх насны ангилалд хүч үзэн 3-р байр эзэлсэн бол өөрийнхөө нас болох U11-д түрүүлж дэлхийн аваргын цом хүртжээ. Энэ нь Монгол улсын анхны ширээний теннисний ганцаарчилсан төрлийн аварга юм.
Э.Аялгуу Өсвөрийн хоёр удаагийн аварга бөгөөд 8-р сард Казакстан улсад зохион байгуулагдсан WTT-н тэмцээнд дэд аварга болж Монгол улсдаа анхны Finalist цом авч иржээ.