Монгол бахархлын өдөрт зориулсан бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд “Их хааны цом” гардуулна

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд “Их хааны цом”-ыг анх удаа гардуулахаар боллоо.

Барилдаан арваннэгдүгээр сарын 2-ны бямба гарагт 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Барилдах бөхчүүдийг аравдугаар сарын 31, арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ хэмээн Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.