Чөлөөт бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Албани улсын Тирана хотноо өнгөрсөн сарын 28-31 ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Ц.Цогбадрах хүрэл медаль хүртэж дэлхийн медальтан боллоо. Тэрээр хүрэл медалийн төлөө 2024 оны ЕАШТ-ний хүрэл медальт Азербайжан тамирчин Нураддин Новрузовыг 8-2 ийн харицаатайгаар хожжээ. 2024 оны олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 8 тамирчин өрсөлдөж 1 мөнгө, 1 хүрэл медальтай өндөрлүүлж байна.
