Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 940 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, спорт заалны барилга ашиглалтад орлоо.
2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс ажиллаж, алслагдсан хороодын хүүхдүүд шинэ байрандаа орох боломж бүрдлээ.
Барилгын зураг төслийг АЕСН ХХК, угсралтын ажлыг Турлиахт ХХК гүйцэтгэв хэмээн Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.