Хилчид Мэнэнгийн талд шинэ орон сууц барьжээ


Дорнод аймгийн Матад сумын хөрөнгө оруулалтаар Хилийн цэргийн 0306 дугаар ангид найман айлын орон сууцыг хилчид өөрсдийн хүчээр барьж ашиглалтад оруулан алба хаагчдадаа хүлээлгэн өглөө.

Орон сууцны нээлтэд Хил хамгаалах ерөнхий газрын Цэргийн албаны зохион байгуулалтын газрын дарга, хурандаа Ц.Батбаатар, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Ганбаатар нар болон хилчид оролцжээ.

Эх сурвалж: ХХЕГ

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.