“Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” хөтөлбөрийн 120 сургагч багш нар бэлтгэгдлээ

Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш нар “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” хөтөлбөрийн Сургагч багш бэлтгэх танхимын сургалтад хамрагдлаа.

Багш нар бүлгээр хамтран суралцаж, сургалтын багц гарын авлагыг ашиглах, хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгдсэн арга зүйд 3 хоногийн турш суралцжээ.

Сургалт дараах чиглэлээр явагджээ.

-“Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх“ хөтөлбөрийг мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид туршиж, хэрэгжүүлсэн үр дүн

-Энтрепренершип боловсрол, түүний онцлог, ач холбогдол агуулгын хүрээнд сургагч багш нарын үзүүлэх хичээл

-Сургалтын зохион байгуулалт, сургалтын багц гарын авлагыг ашиглах

-Ээлжит хичээлийн төлөвлөлт хийх арга зүйн бүлгийн ажлууд

-“Би ЭСЭЛ-ийн багш” хөтөлбөрийн дагуу ороцлогч бүх багш хичээл зааж, дүгнэлт саналыг багаар хэлэлцэж, 120 багш сургагч багшийн гэрчилгээгээ гардан авлаа.

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.