Хий тээвэрлэсэн автомашины ослын үеэр галд өртсөн 207 дугаар байрыг буулгаж, дахин барина

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн уулзварт энэ оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ноцтой осол гарч, 207 дугаар байр дэлбэрэлтэд өртсөн.

Тэгвэл аравдугаар сарын 10-ны өдөр барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарч, Газрын даргын удирдлагын зөвлөлийн хурлаар 10-р сарын 25-нд хэлэлцүүлж, ашиглалтыг хориглосон байна. Түүнчлэн байрны эзэмшигчдийн 91.3 хувь нь тус барилгыг буулгаж, дахин барих санал гаргажээ.

Холбогдох журмын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг улсын байцаагчдын дүгнэлтээр эрх бүхий байгууллагын хориглосон шийдвэрт үндэслэн тусгай зөвшөөрөл бүхий байгууллага буулгаж, дахин барилга барих юм. Тиймээс гүйцэтгэгч шалгарсны дараа 207 дугаар байрыг буулгах аж.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.