Оны эхний 10 сарын байдлаар 84744 гадаадын иргэнд цахим виз олгожээ

Гадаадын иргэн, харьяатын газар 2024 онд гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх виз зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан бөгөөд 2021 оноос хойш 700 мянга гаруй иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлжээ.

Энэ оны эхний 10 сарын байдлаар цахим визийн evisa.mn cистемээр жуулчин /K2/, соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцогч /K4/, дамжин өнгөрөх /K6/ зэрэг дөрвөн ангиллын визийг гадаадын 84744 иргэнд олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Мөн өнгөрсөн сараас визийн зөвшөөрлөөр олгогддог байсан 54 ангиллын визийг цахимаар олгож, гадаадын иргэнийг уригч нь immigration.gov.mn системээр шууд виз мэдүүлэх боломж бүрдсэн аж.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.