Хүүхдийн төв номын сан сан хөмрөгөө баяжууллаа

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Хүүхдийн төв номын сан сан хөмрөгөө баяжууллаа.

Монгол Улс болон БНХАУ-ын хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Зуун жилийн зуун бүтээл-БНХАУ-ын хүүхдийн уран зохиолын цуврал” номын Зохиогчийн эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол, ном хандивлах үйл ажиллагааг Хүүхдийн төв номын санд зохион байгууллаа. 

Ийнхүү дэлхийн олон улсад хэвлэгдсэн “Зуун жилийн зуун бүтээл” шилдэг цувралыг Монголын хүүхэд багачууд эх хэлээрээ унших боломж бүрдэж байна. 

Эдгээр хандивын номыг Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулиуд, номын сангууд, уншлагын танхимууд зэрэг байгууллагад үнэ төлбөргүй хандивлах юм.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.