Нийслэлд 82500 тонн шахмал түлш бэлтгээд байна

Улаанбаатар хотод 7 дүүргийн 43 агуулахад 82500 тонн сайжруулсан шахмал түлш бэлтгэж, гурван маршрутаар 27 аж ахуйн нэгж байгууллага түгээж байна.

Шахмал түлшийг 545 цэгээр борлуулж байгаагаас гадна 6100 тонн давс, 4405 тонн бодис нөөцөлжээ. 

Нийслэлийн 2024-2025 оны өвөлд бэлдэж, цэвэр, бохир ус, цахилгаан, дулаан хангамж, бусад шаардлагатай 654 төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлжээ. Одоогоор өвлийн бэлтгэлийнхээ 98.5 хувийг хангаад байна. Тухайлбал, дулаан хангамжийн чиглэлээр 18 байршилд 25.1 км шугам сүлжээ хийж, орон сууц, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг бүрэн өгчээ. Эрчим хүчний тасралтгүй байдлыг хангах үүднээс Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг энэ сард төвийн эрчим хүчний системд холбох бэлтгэл хангаад байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.