Монгол Улсын ирэх оны төсвийг УИХ өнгөрсөн баасан гарагт баталсантай холбогдуулж УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ.
“Сүүлийн хоёр жилийн хугацаанд улсын төсөв ихээхэн тэлсэн. Ирэх оны төсвийг Засгийн газар мөн ялгаагүй гэж үзэж буйгаа бүлгийн гишүүд мэдэгдлээ.
Мөн төсвийн тодотголын төслийг ирэх сард багтаан өргөн барихтай холбогдуулж ажлын хэсэг байгуулахаар болсноо мэдэгдэв.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөл ирэх оны төсвийн төсөл дээр эрх баригчдыг дагасан бус харин ч бие даасан, хараат бус дүгнэлт гаргасан. Цаашид тус зөвлөлийн дүгнэлтийг улсын төсөв хэлэлцэх үед тусгайлан авч үздэг байх заалтыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмж тусгах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.