Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “ТАЛЫН ТҮМЭН АДУУ” фестивалийг 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэхүү фестиваль энэ сарын 21-24-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотноо болох юм.
“Go Mongolia” нэгдсэн брэндинг дор зохион байгуулагдах фестиваль нь өвлийн аялал жуулчлалыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, улирлын хамаарлыг бууруулах, соёл, ахуйг сурталчлан таниулах ач холбогдолтой.
Тус фестивалийн хүрээнд:
– Шургуу тэмцээн
– Эмнэг булгиа
– Хүүхдийн морьт парад
– Морины дуу дуулаачдын тэмцээн
– Богино зайн морьтны уралдаан
– Тайга нохойн үзүүлбэр, тэмцээн
– Сайхан хос морьтон тэмцээн болно хэмээн ССАЖЯ-наас мэдээллээ.